“Spice girls” дахин нэгдлээ


“Spice girls” дахин нэгдлээ


Английн алдарт "Spice girls” хамтлаг 20 жилийн ойгоороо дахин нэгджээ. Нэгэн үе дэлхий нийтийг байлдан дагуулж явсан тус хамтлаг 1996 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн ч, 2001 онд хамтлаг тарж буйг зарласан  байдаг. 

Улмаар 2007-2008 онд дахин түрхэн хугацаанд нэгдээд тарж байв. Хожим  2012 оны Лондонгийн олимпийн хаалтын тайзнаа эргэн нэгдэн  дуулж байсан юм. Тэгвэл тус хамтлаг байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож, ойн өдрөөрөө хамтлагийн бүсгүйчүүд дахин нэгдсэн гэнэ. 

Тэд тун удахгүй томоохон хэмжээний аялан тоглолтыг зохион байгуулж, дэлхий даяарх шүтэн бишрэгчиддээ гэнэтийн бэлэг барихаар төлөвлөжээ. Аль эрт хамтлагийн бүсгүйчүүдийг эргэн нэгдэх талаар яригдаж байсан. Гэхдээ загвар зохион бүтээгч Викториа Бекхэм оролцохгүй гэдгээ хэлж байсан юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Даваа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.