Барилга, хот байгуулалтын яаманд гарсан галын шалтгааныг тогтоожээ


Барилга, хот байгуулалтын яаманд гарсан галын шалтгааныг тогтоожээ

 

Өнгөрсөн амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд Барилга, хот байгуулалтын яамны байранд гал гарчээ.

Тодруулбал, 11:00 цагийн орчимд "Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороон дахь Засгийн газрын 12 дугаар байранд гал гарлаа” гэх дуудлага ирсний дагуу шалгахад тус яамны 403 тоот өрөөнд гал гарсан байжээ.

Урьдчилсан байдлаар галын шалтгааныг цахилгааны гэмтлээс үүдэж гарсан гэж дүгнэсэн бөгөөд хэргийн газраас эд мөрийн баримтаар шатсан утас, ханын залгуур зэргийг хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.