Ардчилсан намаас санаачлан хэрэгжүүлж буй "Боловсролоороо гоёцгооё” хөтөлбөр амжилттай үргэлжилж байна.
"Боловсролоороо гоёцгооё” аян 25 Их дээд сургуулийн 3300 оюутан залуусыг эгнээндээ нэгтгэж боловсролтой монгол залуусыг дэмжин ажиллахаар салбар салбартаа манлайлагч болсон зочин илтгэгчдээр хөтөлбөрийн залуустаа шинийг эрэлхийлэх, боломжийг ойртуулахаар илтгэлүүдийг хэлэлцүүлж буй билээ.
Энэ удаагийн зочин илтгэгчээр Ардчилсан намын дарга Лувсаннямын Гантөмөр, УИХ-ын гишүүн асан, эдийн засагч З.Нарантуяа нар уригдан "Залуучуудын оролцоо” сэдвийн хүрээнд тус хөтөлбөрийн залуустай нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хөтөлбөрийн оюутан залууст хандан аливааг сурна гэдэг бол элдэв бодлоос ангижрах буюу тархиа удирдаж сурах юм. Цаашид амжилтад хүрэхээр зорьсон л бол элдэв бодлоос өөрийгөө чөлөөлж төвлөрч сурах хэрэгтэй.
Эцэст нь амжилтад хүрэх нууц бол өөрийнхөөрөө байх, сонголтондоо үнэнч байх юм. Хамгийн чухал гэж ганцхан зүйлийг сонгож чадсан хүн ялагч болж чадна
хэмээн залуус дүү нартаа захиас үлдээлээ.
УИХ-ын гишүүн асан, эдийн засагч З.Нарантуяа тус хөтөлбөрийн оюутан залууст хандан бодлогын өөрчлөлтийг улс төрчдөөс биш өөрсдөөсөө эрэх, санаачлах хэрэгтэй. Өөрчлөлт эндээс эхлэх учраас залуучууд үргэлж манлайлж оролцох хэрэгтэй хэмээн залуус дүү нартаа уриаллаа. Сонирхолтой нь уг лекцэнд АН-ын дарга Л.Гантөмөр хүргэн Төөгөө, охин Г.Ганзаяа нарынхаа хамт оролцжээ. Өөрөөр хэлбэл тэрээр охин, хүргэн хоёроо улс төрийн, намын ажилдаа оролцуулж эхэлсэн байна.
С.Сарнай
https://sonin.mn/news/peconomy/137703
Сэтгэгдэл