Туркийн ерөнхийлөгчийг хоёр дахь шатны санал хураалтаар тодруулна


Туркийн ерөнхийлөгчийг хоёр дахь шатны санал хураалтаар тодруулна

 

Тайип Эрдоган болон түүний өрсөлдөгч Кемал Кылычдароглу хоёрын хэн нь ч 50-иас дээш хувийн дэмжлэг авч чадаагүй тул  Турк улс ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны сонгуулийн босгон дээр ирээд байна.

 

Тус улсын Анадолу агентлагийн мэдээлснээр, нийт саналын 91.93 хувийг тоолсны 49,26 хувийг Тайип Эрдоган харин 44,38 хувийн саналыг түүний хамгийн том өрсөлдөгч  Кылычдароглу авчээ. 


Эрдоган Туркийг тасралтгүй 20 жил удирдаж байгаа төдийгүй 2018 онд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулан парламентын засаглалаас Ерөнхийлөгчийн засаглалтай ч болгоод авсан. Гэхдээ сүүлийн 10 жил Туркийн эдийн засаг тогтмол уруудав. Үүнээс гадна сүүлийн жил гаруй болж буй асуудлууд Эрдоганыг дахин сонгогдоход улам хэцүү болгож байгаа юм.

 

Харин Кылычдароглу Туркийн олон жилийн төрийн хэлмэгдүүлэлтийн дараа ардчиллыг сэргээж, уламжлалт эдийн засгийн бодлогодоо эргэн орж, Эрдоганы хатуу хяналтан дор бие даасан байдлаа алдсан институцуудыг хүчирхэгжүүлж, барууны орнуудтай хэврэг харилцаагаа сэргээснээр Туркийг шинэ замд оруулна гэж амлав.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.