БНХАУ-ын талаас Монголын Засгийн газрыг “Х Богдыг эх оронд нь ирэхийг битгий зөвшөөр” гэж дарамталжээ


БНХАУ-ын талаас Монголын Засгийн газрыг “Х Богдыг эх оронд нь ирэхийг битгий зөвшөөр” гэж дарамталжээ

 

Буддын шашны Х Богд Монгол Улсаас тодорсноос хойш БНХАУ-ын талаас Монголд дарамт, шахалт үзүүлж байгаа мэдээллүүд түгж эхэлсэн. Тэгвэл шинэ мэдээллээр Хятадын коммунист нам, Засгийн газраас Монголын Засгийн газрыг сүрдүүлж, "Х Богдыг эх оронд ирэхийг битгий зөвшөөр” гэхчлэн дарамталсан талаар гаднын агентлаг бичжээ.

                    Эргэлт.мн мэдээллийн сайт "Тэд бидний тухай” буландаа олон улсын хэвлэл мэдээллийн сайт, агентлагуудад Монгол Улсын тухай бичсэн нийтлэлийг хөрвүүлэн хүргэдэг. Тэгвэл энэ удаагийн дугаартаа "Bitter Winter” цахим сэтгүүлд нийтлэгдсэн Х Богдтой холбоотойгоор БНХАУ-ын талаас Монголыг чиглэсэн дарамт, шахалт идэвхтэй өрнөж байгаа талаар бичсэн нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.

-БНХАУ-ЫН ДАРАМТ, ШАХАЛТ Х БОГДЫН ТОДРУУЛАХААС Ч ӨМНӨ ЭХЭЛСЭН ГЭВ-

Одоогийн Богдын өмнөх IX Богд Жавзандамба хутагт 2012 онд таалал төгссөнөөс БНХАУ-ын шахалт эхэлсэн гэж болно. IX Богдыг таалал төгссөнөөс хойш шинэ дүрийг нь тодруулах үйл явц 2016 онд эхэлснээр бүс нутгийн геополитикийн асуудал болсон. Тухайн үед XIV Далай лам 2016 онд Хутагтыг дахин төрүүлнэ гэж зарлаж байв. Үүнтэй ч холбоотойгоор Бээжин Далай лам Богдын хойт дүрийг зарлах тухайд эргэлзэж, эрх мэдэлгүй гэх зэргээр мэдээлж байжээ. Бүр Далай ламыг өөрийнхөө хойт дүрийг тодруулахгүй байх асуудалд БНХАУ-ын тал ач холбогдол өгч ажилласан баримт ч байдаг гэнэ.

                    БНХАУ-ын шахалтаар Далай 2015 онд өөрийнх нь хойт дүр байхгүй, хойт дүрийг залгамжгүй байхыг мэдэгдсэн. Үүний дараахан Хятадын коммунист нам, Засгийн газар хэсэг "амьсгал авч” байхад буддын шашны Х Богдыг тодруулсан нь бүр сандаргажээ. Уг үйл явдал болсноороо Төвөд, Монголын буддизмд үзүүлэх БНХАУ-ын хүч сулруулж байгааг судлаачид онцолж байгаа.

-БНХАУ ШАШНЫ АСУУДЛААС ГАДНА МОНГОЛ УГСААТНЫ ХҮЧИН ЗҮЙЛД АНХААРАЛ ХАНДУУЛЖ БАЙГАА ГЭВ-

БНХАУ эрх мэдлээрээ Монголын эдийн засгийг "баздаг” гэж болно. Үүгээр ч зогсохгүй шашны үйл хэрэгт нь идэвхтэй оролцож, үүрэг өгдөг. Улмаар Хятадын коммунист нам, Засгийн газраас нь хүч, хяналтаа бэхжүүлж, баталгаажуулахын тулд Далай ламтай дайсагнадаг шашны бүлэг, эвслийг өөртөө нэгтгэх нь ч бий. Бүр Далай ламтай шууд харьцаж, дор нь ажилладаг хэд хэдэн хамба лам Хятадын коммунист намд зүтгэдэг гэх мэдээлэл байдаг. Сонирхуулахад, Далай ламыг олон улсад айлчлал хийх үед идэвхтэй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулдгаараа алдартай Олон улсын шүгдэнгийн нийгэмлэг гэх байгааллага ч Хятадын коммунист намтай холбоотой болохыг "Reuters” агентлаг эрэн сурвалжлах нийтлэлээрээ ил болгож байв.

БНХАУ-ын "Бүс ба зам” санаачилгын хүрээнд буддын шашныг дипломат хэсгийнхээ нэг болгож, Төвөдийн буддизмыг нэгтгэх асуудалд чухал ач холбогдол өгч ажиллаж байгаа гэх. Энэ сэдэв нь Хятад-Монголын харилцаанд маш эмзэг тул Монголд суух БНХАУ-ын Элчин сайдын яам ч тус асуудалд "анхаарал хандуулж” ажилладаг юм байна. Нөгөөтээгүүр БНХАУ-ын талаас Монгол дахь угсаатны хүчин зүйлд анхаарал хандуулж байгаа нь хачирхалтай. Тухайлбал, монгол гарал угсаатай хүн Монгол Улсаас илүүтэй БНХАУ-ын ӨМӨЗО-д байдагт санаа тавьж, хурцадмал байдал үүсгэхгүйн тулд Хятадын коммунист нам хариу арга хэмжээ авч ажилладаг. Үүний нэгэн тод жишээ нь, хятадууд Өвөрмонгол дахь монгол хэлний соёлыг нухчин дарсан үйл явдал.

-Х БОГД ГЭЖ ХЭН БЭ. БНХАУ ЯАГААД Х БОГДЫН МОНГОЛД ОЧИХЫГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙНА ВЭ-

Нэгэнтээ IX Богд лам өөрийнх нь дараа төрөл Монголд төрж, түүнийг багш нь болох 14 дүгээр Далай лам тодруулахыг гэрээслэн хэлж байжээ. Түүний хэлсэн үг ч биеллээ олж, Богдын хойд дүрийг туулай жилд заллаа. Буддын ном, номлолд багтсанаар Богд лам, багшийн гол эрдэм нь мэргэн ухаан, туршлагад тогтох бөгөөд амьдралынхаа ихэнх хугацаанд сүм, хийдэд сурч боловсроход өнгөрөөх аж. Харин туршлага судалж, мэргэн ухааныг олмогц буддын боловсролын тогтолцооны гол хүн болно. Шашин, төрийн хүч, ойлголт ойролцоо өнөө цагт Богд лам бол дэлхийн боловсролын тогтолцооны гол хүн болох юм байна.

                      Өөрөөр, буддын шашны гурван толгойн нэг Монголоос тодорсон нь тус улсад шашин, геополитикийн давуу тал авчирна. Гэсэн сүсэгтэн олон, монголчуудын Х Богдоос хүлээх хүлээлт нь улс төрийн нөхцөл байдалтай шууд хамааралтай болохгүй болов уу. Х Богд боловсорч гүйцсэний дараа Монголд суух эсэхээс шалтгаалан Монголын дипломат бодлого, геополитикийн зөрчилдөөнд чухал ач холбогдолтой хүн болох аж. Дэлхийд олон зуун сая буддын шашны сүсэгтэн байдаг. Зөвхөн энэ жишээнээс л авч үзвэл Х Богд Монголд суух болбол дэлхийн өнцөг булан бүрд байгаа сүсэгтэн олноос эхлээд Богдод бараалхах олон сая хүн гарч ирэх нь Монгол Улсын жуулчин хүлээж авахтай ч хамааралтай болж ирэх юм. Одоо монголчууд Х Богдоо эх оронд нь өөрчлөлт авчрахыг хүлээж байгаа. Хэрэв Богдын шинэ дүр бүрэн боловсорч, Монгол Улсдаа сүм дуганд суувал олон өөрчлөлт авчирна. Гэсэн ч БНХАУ-ын Засгийн газар, Хятадын коммунист намаас Монголын Засгийн газрыг дарамталж, "Х Богдыг битгий хүлээн зөвшөөр”, "Эх орондоо ирэхийг нь битгий зөвшөөр” гэхчлэн "үүрэг” өгч байгаа юм байна. Харин одоог хүртэл Монголын Засгийн газраас хэрхэх, Хятадын коммунист намын бодлогод ямар хариу хэлэх, эсэргүүцэж, сөрөг зогсох эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд олон улс Монголыг БНХАУ-ын Засгийн газрын "даалгавар”-ыг дагна хэмээн үзэж байгаа юм.

-МОНГОЛД ОРОГНОЖ БАЙСАН ӨВӨРМОНГОЛ ЗОХИОЛЧИЙН БАРИВЧИЛГАА Х БОГДТОЙ ХОЛБООТОЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

БНХАУ-ын тусгай ажилтнууд Монгол Улсад орогнож байсан Өвөрмонгол зохиолч А.Лхамжавыг Улаанбаатараас баривчилж, нууцаар хил давуулж авч явсан гэнэ. Тодруулбал, зохиолч А.Лхамжав гэгч нь БНХАУ-ын хууль, хүчний байгууллагаас зугтааж, 2023 оны гуравдугаар сард Монголын хилээр давж амжсан ч ердөө хоёрхон сарын дараа баривчлагджээ. Эх сурвалжийн мэдээлснээр баривчлагдсан нь зохиолч нь Хятадын коммунист намын Өвөрмонгол дахь монгол хэл, соёлыг дарангуйлж, үгүй хийсэн бодлогын талаар гурван боть ном хэвлүүлэх гэж байсан гэнэ.

                        А.Лхамжав нь өвөрмонголчуудын эрхийн төлөө дуугарч, Хятадын коммунист намын бодлогын эсрэг зогсдогоороо алдартай зохиолч. Аман эх сурвалжийн хэлснээр А.Лхамжав нь 2019 онд хэвлүүлсэн номоосоо болж, хоёр жилийн хорих ял сонсоод байсан юм байна. Одоогоор А.Лхамжавын биеийн байдал, ямар нөхцөлд хоригдож байгаа зэрэг нь тодорхойгүй байгаа бөгөөд эх сурвалжийн хэлснээр БНХАУ-ын талынхан зохиолчийн хэвлүүлэх гэж байсан гурван боть номыг олж чадаагүй байгаа гэнэ.

Одоо бүс нутгийн геополитикийн асуудлын гол төв Монгол, Монголын Засгийн газар. Харин БНХАУ-д "захирагдах” болсон нь улам бүр илт болж байгаа Монголын Засгийн газар энэ үед ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна.

 
 
https://dorgio.mn/g/145163

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.