Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Соёлын яамны сайд Ч.Номин танилцууллаа.
Тэрбээр "2022 оноос хэрэгжиж эхэлсэн Соёлын тухай хуульд гарсан үндсэн заалтын нэг бол төвөөс алслагдмал газар байрлаж байгаа соёлын салбарын албан хаагчдад таван жил тутамд зургаан сартай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох заалт байгаа. Энэ заалтыг хэрэгжүүлэх журмыг Засгийн газраас баталлаа. Соёлын салбарын нийт 452 байгууллага байдаг. Эдгээрээс 432 нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Энд ажиллаж байгаа 4470 албан хаагчдын 3002 хүнд нэг удаагийн таван жил тутамд олгогдох зургаан сартай тэнцэх тэтгэмж олгогдох болж байна. Ингэснээр орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа соёлын салбарын ажилтан, албан хаагчдын 70 хувь нь өнөөдрийн байдлаар нэг удаагийн тэтгэмж авах боломжтой болж байна” гэв.
Сэтгэгдэл