Цахим орчинд гарч байгаа Боловсролын зээлийн сантай холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд үнэхээр байна уу гэдгийг шалгаж байна. Үе үеийн захирлууд нь лбан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл байна уу, улс төрийн нөлөө бүхий хүмүүс мэдээлэлд ойр байдлаа ашигласан уу гэдгийг шалгаж, АТГ-руу шилжүүлж ажиллана. Тухайн асуудалд хуурамч бичиг баримт ашиглаж, зориулалтын бусаар ашигласан бол ажлын хэсгүүд шалгаж ажиллана гэдэг хариултыг өгөв. Өмнө нь энэ дагуу шалгалт хийж байсан. Өнгөрсөн долоо хоногоос л олон нийтийн сүлжээнд энэ талаар цацагдаж байна гэдгийг албаныхан мэдээллээ. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтаар шалгагдаж байгаа учраас олон нийтэд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.
Мөн энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг мэдээллийг өгөхдөө "Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас мэдүүлэг авсан" гэсэн юм.
Сэтгэгдэл