Шүүгч Д.Ганзориг, Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн нарын хэргийг хэрэгсэхгүй болгов


Шүүгч Д.Ганзориг, Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн нарын хэргийг хэрэгсэхгүй болгов

 

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн нарт холбогдох сахилгын хэргийг Шүүхийн сахилгын хороо өчигдөр хэлэлцлээ.

 

Тэднийг "...С.Баярцогтын хэргийг шийдвэрлэхдээ хүчингүй хууль хэрэглэсэн” гэх агуулга бүхий өргөдлийг иргэн Г.Батбаяр 2022 оны арванхоёрдугаар сарын 6-нд АТГ-т гаргажээ. АТГ энэ гомдлыг хянаад 14-ний өдөр Шүүхийн сахилгын хороо руу шилжүүлсэн байдаг.

 

Харин тус хороо өчигдрийн хурлаараа хэлэлцээд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112.1.2-т заасны дагаа "...Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” шийдвэрийг гаргасан байна.  

 

Б.ДАМДИН-ОЧИР

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.