Замын-Үүдэд “Трансгейт интернэшнл” компанийн техникийн газ үнэртсэн гэх гомдлын дагуу үйл ажиллагааг нь зогсоожээ


Замын-Үүдэд “Трансгейт интернэшнл” компанийн техникийн газ үнэртсэн гэх гомдлын дагуу үйл ажиллагааг нь зогсоожээ

 

Замын-Үүд суманд энэ сарын 26-28 ны өдөр УУХҮЯ-ны газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах 594 дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэй "Трансгейт интернэшнл” компани нь Замын-Үүд суманд үйлдвэрээ ашиглалтад оруулах туршилтын ажил зохион байгуулжээ. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад техникийн газ үнэртэж, Замын-Үүд сумын иргэд гомдол, мэдээлэл гаргасан байна. Замын-Үүд сумын Онцгой комиссын даргын үүрэг чиглэлийн дагуу тухайн газарт мэргэжлийнхэн ажиллаж аюулгүй байдлыг хангуулж туршилтын үйлдвэрлэлийг тавдугаар сарын 28-ны 08:00 цагт зогсоосон байна. "Трансгейт интернэшнл" компани Замын-Үүд сумын ард иргэдээс уучлалт хүсэж, дахиж алдаа дутагдал гаргахгүй үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах, техник тоног төхөөрөмжөө шинэчилж дараагийн үйл ажиллгааг явуулах болно гэж мэдэгдсэн. Харин одоогийн байдлаар тус компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон байна. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.