ШЕЗ: "Нүүрсний гэх тодотголтой хэргээс нэг нь ч шүүхэд өнөөдрийн байдлаар шилжиж ирээгүй"


Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-өөс өнөөдөр /2023.05.29/ олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга С.Амарсанаа:"Нүүрсний гэх тодотголтой хэргээс нэг нь ч Монгол Улсын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдрийн байдлаар шилжиж ирээгүй. Нүүрсний хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа гэдгийг хэлье. Авлига албан тушаал, төрийн өндөр албан тушаалтантай холбоотой болон нүүрсний, сангийн гэх хэрэг шүүхэд шилжин ирсэн тохиолдолд нээлттэйгээр мэдээлэл өгөх болно" гэсэн юм.

Мөн "80 хүн, 4 хуулийн этгээдтэй холбогдох Хөгжлийн банктай холбогдох хэргийн шүүх хурал ажлын31 дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал есөн үе шаттай явагдахаас дөрөвдүгээр үе шат дээрээ явж байна. 506 хавтаст хэргээс бичгээр нотлох баримтыг шинжлэн судлах үйл ажиллагаа дээр явж байна, 85 хувьтай явж байна" гэлээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.