Тэгвэл О.Тэнүүн саяхан өөрийн фэйсбүүк хуудаснаа "Албадлагаар улс төрд орохоор боллоо, би хүсээгүй шүү!" хэмээжээ. Энэ бол Монголын улс төрд "үе загамжлах" бичигдээгүй хууль үйлчилж буйгийн тод илрэл болж байна.
Түүний хадам аав, авга ах гээд олон хүн улс төрч учир хүссэн хүсээгүй түүнийг улс төрд оруулж, өөрсдийн хийж чадаагүйг үргэлжлүүлэн хийх, үе уламжуулан авч явах сонирхол байна гэсэн үг.
Түүний нэгэн адил улс төрд өөрийн хүү, охин, хүргэн, бэр, найз нөхдөө үе залгамжлуулан үлдээх улс төрчдийн жагсаалт хэдэн зуугаар хөвөрнө. Өөрөөр хэлбэл, Монголын улс төрд "Хөгшчүүл нь зайлсан ч хүүхдүүд нь улс төрд орж ирнэ" гэх дүрэм үйлчилж эхэллээ.
Сэтгэгдэл