АТГ-д итгэсэн “шүгэл үлээгч”-д гудамжинд гарах вий


АТГ-д итгэсэн “шүгэл үлээгч”-д гудамжинд гарах вий

 

Засгийн газрын 5Ш ажиллагааны хүрээнд 11-11 төвд иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авч, холбогдох байгууллагад нь шилжүүлэн шалгаж, "шүүр” ажиллагааг эрчимжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хороо/БТСУХ/- ны дарга удирдлагуудын төсвийн мөнгийг шамшигдуулж хувьдаа завшсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, ажлын байрандаа архидан согтуурсан, төсвийн зардлаар гадаад улсад зугаалсан зэрэг хууль бус үйлдлүүдийн мэдээллийг "шүгэл үлээгчид” илчлэн ханджээ. Энэ дагуу уг нь АТГ мөрдөн шалгах учиртай.

Гэтэл АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа "таг” байсаар. Эсэргээрээ "шүгэл үлээгчид” мэдээлэл ирүүлснийг БТСУХ-ны удирдлагууд мэдэж, байгууллага дээрээ "хэн биднийг матав” хэмээн эрэл сурал болж, ажилтнуудаа "хална” хэмээн дарамталж эхэлжээ.

Энэ мэт тохиолдол давтагдаад байвал гэмт хэргийн талаарх мэдээлэл, баримттай ч "илчлэгдэхээс” айсандаа хэн ч шүгэл үлээхээ болино. Цаагуураа гэмт хэрэг нууцлагдаж, улам бугших хор уршигтай юм.

  БТСУХ-ны тухайд, хоёр жилийн хугацаанд гурван даргын нүүр үзсэн, өнөөдрийн байдлаар О.Баттулга Газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй. Тэрбээр өмнө нь Чингэлтэй дүүргийн БТСХ-ны даргаар ажиллаж байсан ба одоогийн албан тушаалд "жинхэлж” чадахгүй байгаа аж. Албан тушаалын шаардлага хангахгүй байгаа түүнийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн "авчирсан” хүн хэмээдэг аж. Учир нь тэд нэг сургуулийнхан юм байна.

О.Баттулгатай хамтран хууль бус үйлдлүүд хийдэг асуудалд холбогдоод буй хүмүүс нь Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Батцайз, Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Нармөнх, Тогтоол шийдвэрийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн С.Номин, Ерөнхий нягтлан бодогч А.Өнөрцэцэг гэгчлэн олон хүний нэр яригдаж байна. Тэд байгууллага дотроо үгсэн, "фракц” үүсгэж, албан тушаалын байдлаа ашиглан хууль зөрчсөн үйлдлүүд хийдгийг шүгэл үлээгчид ил болгожээ. Энэ дагуух мэдээлэл 11-11 төвөөр дамжин, АТГ-д "очоод” байгаа юм байна. Харамсалтай нь АТГ-ын шалгах ажиллагаа удаан байгаагаас үүдэн, тухайн этгээдүүд байгууллага дээрээ "хэн мэдээлэл өгөв” хэмээн даналзаж, ажилтнуудаа хардаж, дарамталж эхэлжээ. Түүнчлэн хууль эрхзүйн болон санхүүгийн баримтуудад ч засвар оруулж байж болзошгүйг эх сурвалж мэдээллээ.

https://tsahiur.mn/n/s/15156

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.