Аж ахуйн нэгжүүдэд хөгжлийн шинэ боломж олгоно


Аж ахуйн нэгжүүдэд хөгжлийн шинэ боломж олгоно

 

Дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал нэмэгдсээр байгаа өнөө үед Хятадын эдийн засаг хурдацтай сэргэж, дэлхийн олон орны аж ахуйн нэгжүүдэд хөгжлийн шинэ боломж олгож байна. Хятадын аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид ард түмний амьдрал ахуйд тустай "Хятадын тэмдэг"-ийг үлдээж, бусад оронд алдаж боломгүй "Хятадын боломж" авчирсан юм.

Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсэж байна

Дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал гарч ирсээр байгаа энэ үед Хятадын эдийн засаг хурдацтай сэргэж, дэлхийн олон орны аж ахуйн нэгжүүдэд хөгжлийн шинэ боломж олгож байна. Одоогийн байдлаар Хятад, Европын холбооны олон салбар дахь солилцоо хурдтай сэргэж, бүх талдаа хөгжиж эхлээд байгаа юм. Саяхан Францын хэд хэдэн компани Хятадын зах зээлийг өөдрөгөөр үнэлж, Хятад улстай хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэхийг хүсэж байна гэж  мэдэгдлээ.

Гоо сайхны бүтээгдэхүүний аварга компани L'Oreal-ийн Хойд Азийн Ерөнхийлөгч бөгөөд Хятадын талын Гүйцэтгэх захирал Фабрил:

- Хятадын зах зээлд эрэлт ихсэж байгаа тул гоо сайхны зах зээл энэ оны хоёрдугаар улиралд улам өсөх төлөвтэй байна. 2030 он гэхэд L'Or閍l Хятадын янз бүрийн хотуудад 100 сая шинэ хэрэглэгчдэд хүрэх төлөвтэй байгаа юм.

Мэдээллийн дагуу L'Oreal нь Хятадад инноваци ба судалгаа шинжилгээний төв, хоёр үйлдвэртэй мөртөө Хятадад илүү олон түншүүдтэй шинийг санаачлах боломжит компаниудыг судлах зорилгоор өнгөрсөн онд Хятадад анхны хөрөнгө оруулалтын компаниа байгуулснаа зарлав. Фабри:

- Бид Хятадын эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөт замд нийцсэн шинийг санаачилсан, өндөр чанартай хөгжлийн шинэ эринд орж байна гэж хэлэв.

Хятадын эдийн засгийн эрч хүчийг цаашид чөлөөлсөн нь Францын хүнсний компаниудад ч ашигтай юм. Хятад, Хойд Ази, Далайн орнуудын Данон хүнсний группын ерөнхийлөгч Ше Вейбө:

- Бид (Хятадын) хотын эрч хүч, эдийн засгийн эрч хүч нэмэгдэж байгааг биечлэн мэдэрлээ. Данон компаний бизнесийн хөгжилд Хятад улс стратегийн чухал ач холбогдолтой. Данон Хятад дахь боломжуудыг ашиглаж, Хятадын зах зээлийг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх болно.

Хятадын Оюуны өмчийн улсын газрын холбогдох хүн саяхан мэдэгдэхдээ:

- Хятад, Европ газарзүйн заалтын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр тал 200 гаруй бүтээгдэхүүнийг харилцан хүлээн зөвшөөрч, харилцан хамгаалсан байна. Европын холбооноос Хятад улс хүлээн зөвшөөрсөн газарзүйн заалтыг хамгаалах өргөдлүүд нь дарс, архи зэрэг таван үндсэн төрлийг хамардаг юм.

Хятадын зах зээл асар их нөөцтэй, Францын дарсны үйлдвэр хоёр талын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэж Францын Үндэсний гарал үүслийн нэршил, газарзүйн заалтын салбар хоорондын хорооны дарга Бернар Фаргер хэлж байлаа. Түүний үзэж байгаагаар Хятад, Франц хоёр орон хоол унднаас залхдаггүй тансаг соёлтой бөгөөд хоёр орны ард түмэн сайн сайхан амьдралыг эрэлхийлж буйгаа харуулав.

Хятад улс өндөр чанартай хөгжлийг эрчимтэй дэмжихийн хэрээр ногоон хөгжил, технологийн шинэчлэл нь Хятад, Францын хамтын ажиллагааны шинэ өсөлтийн цэг болсон байна. Францын нэр хүндтэй Plastic Omnium компани энэ оны нэгдүгээр сард Шанхай хотод Shenergy групптэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд хоёр тал Хятадын арилжааны автомашины зах зээлд өндөр даралтын устөрөгчийн агуулах систем нийлүүлэх хамтарсан компани байгуулахаар болов.  

Хятад улс бол алдаж болохгүй зах зээл мөртөө асар их үйлдвэрлэлийн хүчин чадал ба инновацийн хүчин чадалтай орон. Бидний ирээдүйн хөгжлийн гол зах зээл юм гэж Plastic Omnium-ийн гүйцэтгэх захирал Лоран Фавр хэлсэн байна.

Хятадын эдийн засаг тасралтгүй сайжирч байгаа нь Францын аж ахуйн нэгжүүдийн Хятадын урт хугацааны хөгжилд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн юм. Францын "Le Figaro" сонинд саяхан Schneider, CMA CGM зэрэг Францын хэд хэдэн томоохон компаниудын дарга нартай Хятадын эдийн засгийн талаар ярилцлага хийсний дараа тайланд нийтэлснээр: Хятадад буцаж ирсэн Францын бизнес эрхлэгч бүр Хятад улс өөрийн нөөц бололцоогоо үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байж, тэд Хятадад үргэлжлүүлэн хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.

Хятад,  Габоны хамтын ажиллагааг ахиулна

Габон, Хятад хоёр орны найрамдал олон жилийн түүхтэй. Сүүлийн жилүүдэд Хятад, Габоны олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа гүнзгийрэн бат бөх болж, баялаг үр дүнд хүрсэн байна. Хятадын аж ахуйн нэгж ба хөрөнгө оруулагчид уламжлалт аж үйлдвэрийг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээс эхлээд Габоны эдийн засгийн онцгой бүсийн бүтээн байгуулалтад оролцох хүртэл ард түмний амьжиргаанд тустай "Хятадын тэмдэг"-ийг үлдээж, "Хятадын боломжууд"-ыг олгосон нь Габоны бүх давхаргаас сайн үнэлгээ хүртсэн банйа.

Габоны нийслэл Либревилл хотын захын мод боловсруулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн цехэд 25 настай Омада хөлсөндөө дэвтсэн ч модон хагалгааны ширээн дээрх хавтангуудыг нямбай өнгөлж байв.

Омада:

- Бид Хятад мэргэжил нэгтнүүдтэйгээ маш сайн харьцдаг. Хэдийгээр хэлийг нь ойлгодоггүй ч энгийн дохио зангаагаар ойлгодог юм. Би анх ирээд юу ч мэдэхгүй байсан, эндээс одоогийн ажлын ур чадваруудыг сурсан юм.

Омадагийн ажилладаг мод боловсруулах үйлдвэр нь Энкаук эдийн засгийн тусгай бүсэд байрладаг. Татварын хэд хэдэн хөнгөлөлттэй бодлогод түшиглэн Хятадын хөрөнгө оруулалттай 20 гаруй аж ахуйн нэгж энд хөрөнгө оруулалт хийж, аж ахуйн нэгж байгуулан мод боловсруулах үйлдвэр, усны үйлдвэрүүд олноор байгуулж, олон тооны ажлын байр бий болгож, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг ахиулав.

Энкокийн эдийн засгийн тусгай бүсийн удирдлагын хорооны захирал Нкайне Синьхуа агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө:

- Сүүлийн жилүүдэд Хятадын хөрөнгө оруулагчид уламжлалт мод боловсруулах үйлдвэрээс гадна, дахин боловсруулах зэрэг шинээр хөгжиж буй салбаруудад ч оролцох болсон юм. Энэ нь Габоны эдийн засгийг төрөлжүүлэх хөгжлийн стратегитэй давхцаж байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын аж ахуйн нэгжүүд Габонд эдийн засгийн онцгой бүс, аж үйлдвэрийн парк байгуулах ажилд идэвхтэй оролцож, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны шинэ чиглэл, шинэ замыг байнга эрэлхийлж байна. Габон болон Хятадын хамтын ажиллагаа 50  гаруй жилийг туулж байгаа бөгөөд Энкок эдийн засгийн тусгай бүс нь Габон болон Хятадын хамтын ажиллагааны гэрч, үлгэр жишээ болж байна гэж Нкене хэлэв.

Габоны Хөрөнгө оруулалтыг дэмжих сайд Мбадинга саяхан Синьхуа агентлагт тусгайлан ярилцлага өгөхдөө:

- Хятадаас Габонд оруулсан хөрөнгө оруулалт маш үр дүнтэй болж байгаа бөгөөд Габоны ард түмний баяр талархлыг хүлээж байна гэж хэлсэн юм.

Хятад болон Габоны эдийн засаг харилцан бие биенээ маш сайн нөхдөг бөгөөд Хятад улс есөн жил дараалан Габоны хамгийн том худалдааны түнш байсаар иржээ. 2022 онд Хятад ба Габоны худалдааны хэмжээ 4 тэрбум 550 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 50 гаруй хувиар өсөв. Сүүлийн жилүүдэд Хятад ба Габоны олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа гүнзгийрэн бат бөх болж үр дүнд хүрсэн байна. Хятадын аж ахуйн нэгж, Хятадын хөрөнгө оруулалт Габоны өнцөг булан бүрт ард түмний амьжиргаанд тус дэм болсон "Хятадын тэмдэг"-ийг үлдээлээ.

Габон дахь Хятадын аж ахуйн нэгжийн гүйцэтгэж барьсан Боомтын Жентил-Умбуэ эргийн зам нь Порт Жентил гадаад ертөнцтэй харилцах харилцааг улам сайжруулав. 160 мянган киловаттын суурилагдсан хүчин чадалтай Гранд Бубаха усан цахилгаан станцыг 10 гаруй жилийн хугацаанд барьж дуусган ашиглалтад оруулснаар Габоны эдийн засгийн хөгжил, аж үйлдвэржилтийн үйл явцыг эрчим хүчээр хангасан байна.

Габонд дэд бүтцийн олон чухал төслүүд Хятадын дэмжлэгтэй салшгүй холбоотой. Габоны засгийн газар, ард түмэн хамтдаа ялалт байгуулахын төлөө Габон улстай хамтран ажиллахад бэлэн байгаа ах дүү улс, аж ахуйн нэгжүүдийг талархан хүлээн авч байна гэж Мбадинга хэлэв.

Габоны Хөрөнгө оруулалтыг дэмжих агентлагийн захирал Мбома саяхан Синьхуа агентлагт онцгой ярилцлага өгөхдөө:

- Хятадын эдийн засаг Ковид-19 тахлын үед тэсвэр хатуужил үзүүлж, туршилтыг даван тууллаа. Хятадын эдийн засгийн тогтвортой байдал, хөгжил нь дэлхийн бүх улс орон тэр дундаа Габонд чухал ач холбогдолтой юм.

Мбома:

- Хятад улс олон жилийн турш Габоны хамгийн том экспортын зах зээлийн статусаа хадгалсаар ирсэн бөгөөд Хятадын эдийн засгийн тогтвортой байдал болон хөгжил нь Габоны эдийн засгийн өсөлттэй нягт холбоотой юм. Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээгээ оновчтой болгож тохируулснаар Габон болон Хятадын худалдаа улам бүр нэмэгдсэн байна гэж хэлэв.

Мбадинга:

- Габоны тал Хятадын аж ахуйн нэгж ба хөрөнгө оруулагчид Габонд айлчлан хяналт шалгалт ба хөрөнгө оруулалт хийж, урт хугацааны бүтээн байгуулалт хийхийг хүсэж буйн зэрэгцээ Габоны засгийн газар харилцааны гүүр болж, Хятад улстай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, Хятадын боломжийг Габоны аж үйлдвэржилтийн үйл явц болон эдийн засгийг төрөлжүүлэхэд хөдөлгөгч хүч болгоход бэлэн байна. Хятад бол манай эдийн засгийн хамгийн том түнш. Габон Хятадын хөрөнгө оруулагчдад асар их нөөц боломж олгодог, мөн Хятадын хөрөнгө оруулагчдын авчирсан шинэ боломжуудыг эрхэмлэн нандигнах болно гэж тэрээр илэрхийллээ.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж: Солонго Мэдээллийн Төв

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.