Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярыг саяхан Завхан аймгийн МАН хороо болон тус аймгийн засаг даргаар сонгож, томилсон. Товчхондоо, энэ томилгоог МАН-ын төв удирдлагаас хийсний зэрэгцээ Г.Өнөрбаяр ирэх 2024 оны сонгуулиар Завхан аймагт нэр дэвших гэж байж магадгүй байгаа.
Тодруулбал,УИХ-ын гишүүний тоо 126 болж нэмэгдсэн тул МАН залуучуудаа ирэх сонгуульд нэр дэвшүүлэхээр хөдөө орон нутаг руу бараг л томилолт өгч илгээж байгаа. Үүний нэг жишээ нь Ховд аймгийн засаг даргаар ажиллаж байгаа н.Болормааг ч дурдаж болно.
Тэгвэл долоо хоногийн өмнө Завханы засаг дарга болсон Г.Өнөрбаяр тус аймгийг мал муухай харагдуулж байгаа мэтээр мэдэгджээ.
Тэрээр, "Улиастай хотыг муухай харагдуулж байгаа зүйл бол мал, малын нүүдэл байна. Жилийн 4 улиралд хотын төвд мал сэлүүхэн бэлчдэг юм байна. Ногоон байгууламжуудыг сүйтгэж байна. Энэ байдалдаа дасжээ. Бас Алдархааны малчид аймгийн төвөөр дамжин нүүдэл хийж, хотын гудмыг малын баас, шээсээр дүүргэх нь хэвийн үзэгдэл аж. Энэ бүхнийг өөрчилнө. Улиастай хот бол хот шиг болгоно. Хот шиг байлгана. Экологийн цагдаа, онцгой, байгаль хамгаалагчид, хяналтынханыг ажлыг нь хийлгэнэ. Хамгийн чухал нь Улиастай хотын иргэд байр сууриа илэрхийлж, бие биедээ шаардлага тавьж, ногоон байгууламжаа, хотоо хамгаалах хэрэгтэй байна. Нийтийн эрх ашгийг төлөө хатуухан шийдвэрүүдийг гаргах болно” гэжээ.
Мал аж ахуй орон тэр тусмаа хөдөө орон нутгийг мал муухай харагдуулах ёсгүй, цаашлаад монгол хүн малын хорголоос цээрлэж, цэрвэх нь хөдөө ажиллаж буй дарга нарт зохимжгүй мэт. Товчхондоо, Завханы засаг дарга болоод УИХ-д сонгогдох зорилготой Г.Өнөрбаярын мал завханыг муухай харагдуулж байгаа мэт зүйл ярьжээ.
https://isee.mn/n/51418
Сэтгэгдэл