Гэмтлийн улмаас цахилгаангүй болоод байсан гурван аймгийг эрчим хүчинд холбожээ


Өчигдөр /2019.02.18/ 19:00 цагийн орчимд “Булган” дэд станцад 110 кВ-н Мөрөн агаарын шугам тасарч, Төвийн бүсийн нэгдсэн системээс “Тайшир” усан цахилгаан станц салгагджээ. 

Үүний улмаас Хөвсгөл, Завхан аймаг хүчдэлгүй болсон байна. “Тайшир” Усан Цахилгаан Станц /УЦС/-аас Говь-Алтай аймгийн төвийн хэрэглэгчдийг эрчим хүчээр хангаж байв. 

110 кВ-н Мөрөн агаарын шугамд фазын хүчдлийг шалгахад газардлагын хамгаалалтаар тасарсан байсан тул Булган-Мөрөнгийн агаарын шугамд Эрчим хүний салбарын ажилтнууд хоёр талаас нь үзлэг хийж засварлалаа.

Ингээд 20:45 цагт “Тайшир” дэд станцаас 35 кВ-н Улиастай агаарын шугамыг залгаж Улиастай хотын онцгой хэрэглэгчдийн эрчим хүчийг холбосон. 

03:23 цагт Хөвсгөл аймагт, 03:29 цагт 110 кВ-н Мөрөн-Тэлмэн агаарын шугамыг залгаж Завхан аймагт тус тус хүчдэл өгөв.

Харин 04:35 цагт Тайшир УЦС-ыг Төвийн бүсийн нэгдсэн системтэй зэрэгцээ ажиллагаанд орууллаа гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.