Б.Алимаа: Төрийн албан хаагчдын тоог 15 хувиар бууруулна


 

Б.Алимаа: Төрийн албан хаагчдын тоог 15 хувиар бууруулна

 

УИХ 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.

Засгийн газраас Төсвийн тодотголтой хамт Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьжээ. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа "Төрийн албан хаагчдын тоо харьцангуй өсөж байгаа. Засгийн газраас Төсвийн тодотголтой хамт өргөн барьсан Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчдын тоог 15 хувиар бууруулах тухай чиглэл бий. Гэхдээ үүнийг 2026 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Төрийн албан хаагчдын тоог үе шаттайгаар бууруулах арга хэмжээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас санаачилж байгаа" гэлээ.   



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.