Э.Оюунболд тэргүүтэй зарим бөхчүүдийн барилдах эрхийг тодорхой хугацаагаар хаслаа


МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурал өчигдөр болжээ. Хурлын үеэр сар шинийн барилдааны дараа бөхчүүдээс авсан сорьцоос допинг илэрсэн бөхчүүдийн асуудлыг хэлэлцэн шийдвэрээ гаргасан байна. Тодруулбал, улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жил, улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг Үндэсний дүрэмд заасны дагуу олонхийн саналаар гаргажээ. 

Асуудлыг эргэн сануулахад, Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд дөрөв давж, тавын даваанд үлдсэн бөхчүүдээс явцын шинжилгээ авсан ба уг шинжилгээнд Улсын Арслан Э.Оюунболдоос допинг илэрсэн. Харин Сар шинийн барилдааны дараа 11 бөхөөс явцын шинжилгээ авснаас Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нараас допинг илэрсэн юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.