Махачкалад ШТС дэлбэрсний улмаас олон хүн амиа алдлаа


Махачкалад ШТС дэлбэрсний улмаас олон хүн амиа алдлааМАХАЧКАЛА./ТАСС/. Даваа гарагийн орой Дагестаны нийслэл Махачкала хотоос гарах замд байдаг шатахуун түгээх станцад дэлбэрэлт болсны улмаас гал түймэр дэгджээ.
 
Дагестаны Дотоод хэргийн яамны мэдээллээр, шатахуун бүхий 8 цистернээс 2 нь дэлбэрсний улмаас 12 хүн амиа алдсаны дотор 2 хүүхэд байна. Мөн 66 хүн гэмтэж түлэгдсэний дотор 10 хүний биеийн байдал маш хүнд байна.
 
Дэлбэрэлтийн чимээ хотын ойролцоох тосгонд сонсогдож байжээ. 600 хав.дөр.м талбайг хамарсан түймрийг унтраахаар 70 гаруй гал сөнөөгч, 20 нэгж техник ажиллаж байна. Дэлбэрэлт болсон газарт Дагестаны Төрийн нарийн бичгийн дарга М.С.Магомедов, Махачкала хотын дарга Ю.Умавов, хотын прокурор Ш.Магомедов нар иржээ. Мөн ОХУ-ын Эрүүл мэндийн дэд сайд В.Фисенко ирээд байгаа бөгөөд дэлбэрэлтэнд өртсөн иргэдийг Оросын Онцгой байдлын яамны тусгай нисэх онгоцоор Москвад хүргэхээр шийдвэрлэсэн байна. Махачкала хотын олон иргэд гэмтэж бэртсэн хүмүүст цусаа хандивлахаар Дагестаны цус сэлбэлтийн төвд цуглараад байна.
 
Дагестаны тэргүүн С.Меликов хэлэхдээ, амиа алдсан хүмүүсийн ар гэрт шаардлагатай бүхий л тусламжийг үзүүлнэ гэлээ. Хуулийн байгууллагууд “аюулгүй байдлын шаардлагыг хангаагүй үйлчилгээ үзүүлсэн” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ.
 
Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, амиа алдсан хүмүүсийн тоо 27 болж нэмэгдэж, 75 хүн гэмтэж бэртсэн байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ"  агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.