"Хятадыг танин мэдэх” Өвөрмонголын соёлын өдрүүд наймдугаар сарын 30-нд албан ёсоор нээлтээ хийжээ.
Соёлын өдрүүдийн хүрээнд "Аз жаргалын хотхон-3” олон ангит уран сайхны киноны нээлт болсон байна. Нээлтийн ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын төвийн захирал И Жи, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Жан Шин Гүй, Өвөрмонголын Радио телевизийн хорооны дэд захирал Ли Же нар оролцжээ.
Ташрамд дурдахад, ӨМӨЗО-ы Радио телевизийн хорооноос 2015 оноос хойш Монгол Улсын 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага, телевизтэй хамтран 60 гаруй олон ангит уран сайхны кино, 10 уран сайхны кино, дөрвөн баримтат цуврал кино, дөрвөн хүүхэлдэйн киног орчуулан үзэгчдийн хүртээл болгосон байна.
Сэтгэгдэл