Дэлхийн улс орнуудын аз жаргалын индексийг тогтоон, жагсаадаг "World Happiness Report” нийтлэгджээ. Тус тайланг НҮБ-ын харьяа "Sustainable Development Solutions Network” нэртэй байгууллага гаргадаг билээ.
"Sustainalbe Development Solutions Network" нь
- Нэг хүнд ноогдох ДНБ
- Дундаж наслалт
- Нийгмийн халамж
- Амьдралдаа өөрийн шийдвэр гаргах эрх чөлөө
- Дистопи
- Өгөөмөр зан
- Авлигын талаарх иргэдийн ойлголт гэх долоон шалгуураар аз жаргалын индексийг тооцоолдог байна.
Энэ жилийн тайланд 2020-оос 2022 оны аз жаргалын индексийг дундажлан улс орнуудыг эрэмбэлжээ. Жагсаалтыг дэлхийн хамгийн аз жаргалтай орон гэгддэг Финланд тэргүүлсэн юм.
Харин Монгол Улс жагсаалтын 137 орноос 61-т оржээ. Хамгийн аз жаргалтай 20 улсын 15 нь Европын орнууд байв. Жагсаалтаас харвал аз жаргалын индексээр Монгол Улс урд болон хойд хөршөөсөө илүү байгаа аж. Харин хамгийн аз жаргалгүй улсаар Афганистан тодорчээ.
Эх сурвалж: World Happiness Report
Сэтгэгдэл