Туул голын дагуу, эрсдэлтэй 10 цэгт мэдээллийн самбар байршууллаа


Туул голын дагуу, эрсдэлтэй 10 цэгт мэдээллийн самбар байршууллаа

 

Туул голын эрэг дагуу үерлэх, иргэд осолдох эрсдэл бүхий 10 цэгт мэдээллийн самбар байршууллаа. Энэ самбарт сэрэмжлүүлэг нь усны ослын статистик мэдээлэл, байршил заах хаяг, цэг тус бүрийн усны гүний мэдээллийг агуулжээ. Монгол, англи хэлээр бичсэнээс гадна үерийн усны түвшин хэмжих багана, анхны тусламжийн хайрцагтайгаас гадна иргэдийн орхиж гээсэн эд зүйлийг хадгалах хэсэгтэй аж.

 

Гамшиг судлалын үндэсний хүрээлэн судалгааны ажлын үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх хүрээнд Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран энэ ажлыг хэрэгжүүлжээ. Жил бүрийн 10 дугаар сарын 13-нд олон улсын гамшгийн эрсдэлийг бууруулах өдөр тохиодог. Энэ өдрийг угтаж хийсэн мэдээллийн самбар үер, усны ослын эрсдэлээс иргэдээ хамгаалах ач холбогдолтойг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.  


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.