Бизнесийн салбарын манлайлагчид “Think globally, act locally” уриан дор нэгдлээ


Бизнесийн салбарын манлайлагчид “Think globally, act locally” уриан дор нэгдлээ

 

 

Голомт банк Монголын эдийн засгийн хөгжлийг түүчээлэгч аж ахуй нэгж, бизнесийн салбарын манлайлагчдад зориулсан FMC болон Business conference арга хэмжээг 2019 оноос хойш уламжлал болгон зохион байгуулсаар энэ жил 5 дахь жилтэйгээ золгож байна. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь тухайн жилийн эдийн засаг, санхүүгийн үр дүн, түүнд нөлөөлсөн хүчин зүйлсийг дүгнэж, ирж буй жилүүдийн эдийн засгийн төлөв байдал хийгээд түүнд хэрхэн бэлэн байх талаар хэлэлцэн, бизнес эрхлэгчдэд харилцан туршлага хуваалцах боломжийг олгоход оршдог.

Энэ хугацаанд тус арга хэмжээнүүдэд нийт 2000 гаруй бизнес эрхлэгчдийг хамруулж, бизнесийн хэтийн төлөв, чиг хандлагыг таниулан бизнесээ оновчтой удирдахад нь дэмжлэг үзүүүлэн ажилласан байна. Оролцогч байгууллага, бизнес эрхлэгчдийн талархлыг хүртэж, хүлээлт үүсгэх болсон FMC, Business conference арга хэмжээг энэ жил олон улсын эдийн засгийн төлөв байдал, бизнесийн салбарын чиг хандлагын талаар мэдээлэл солилцоод зогсохгүй дэлхийн жишгийг Монгол хөрсөнд буулгаж, гадны бизнесүүдийн оновчтой стратегийг эх орондоо хэрэгжүүлэхэд анхааран “Think globally, act locally” уриан дор амжилттай зохион байгууллаа.

 

Аливаа бизнесийн хувьд байгаль орчин, нийгмийн эрсдэлээ тооцох, ногоон шилжилтийг цаг алдалгүй, үе шаттайгаар хийх, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг үндсэн стратегидаа уялдуулах нь ашигт ажиллагаагаа сайжруулж, үйл ажиллагаагаа урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэхэд чухал дэмжлэг болдог. Тиймээс энэ жилийн арга хэмжээний онцлох хөтөлбөр болох панель хэлэлцүүлгийг “Тогтвортой санхүүжилт” сэдвээр явуулж, жил ирэх бүр бизнесийн салбарт хүчтэй нөлөөлөх болсон тогтвортой санхүүжилтийн талаарх ойлголтыг хамтдаа хэлэлцлээ. Мөн энэ үеэр Голомт банкны эдийн засгийн мэргэжилтнүүдийн илтгэл, дүгнэлтүүд болон олон улс дахь эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой сонирхолтой мэдээ, мэдээллийг хүргэсэн юм.

FMC 2023 арга хэмжээний зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.

Business Conference 2023 арга хэмжээний зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.

Энэ жилийн арга хэмжээг байгаль, экологид ээлтэй зохион байгуулах ач холбогдлын хүрээнд нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулахад анхааран арга хэмжээнд ашиглагдаж буй тайз, дэлгэц, гэрэл, хөгжим, тоног төхөөрөмжийн эрчим хүчийг нарны цахилгаан үүсвэрээр цэнэглэсний үр дүнд 1 цагт 28.3кг нүүрс хүчлийн хий, нийт арга хэмжээний үеэр 452.8 кг нүүрс хүчлийн хийг агаар мандалд ялгарахаас сэргийлж чадсан байна. Мөн оролцогчдын энгэрийн тэмдэг болон арга хэмжээний үеэр хэрэглэсэн нийт 3160 ширхэг шилийг дахин боловсруулж, хүрээлэн буй орчиндоо эерэг нөлөө үзүүлэхэд төвлөрөн ажиллалаа.

FMC, Business Conference арга хэмжээгээр дамжуулан ТОП эдийн засагчид, мэргэжилтнүүдийн өгсөн олон талт судалгаа, мэдээлэл нь оролцогчдын цаашдын үйл ажиллагааны стратеги, бизнесийн төлөвлөгөөнд оновчтой шийдэл болж, илүү хөгжингүй бизнесийн салбарыг хамтдаа бүтээхэд чухал дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.