Өнгөрсөн долоо хоногт МАН-ын хөөгдсөн зургаан сайдын орны зургаан сайдыг томилсон. Шинэхэн томилогдсон зургаа сайд ажилдаа шуурхайлан ороод байгаа билээ. Удахгүй сонгууль болно. Тиймээс тэдэнд маш богино хугацаа бий. Ёстой л бэлэгдлийн чанартай хэдэн нөхөд сууж байна даа.
Зарим нэг нь ажлаа авсан даруйдаа бодлогын том өөрчлөлт ярьж,
ард түмний санал бодлыг сонсч, үүнийгээ ажилдаа тусгаж ажиллаж байхад
нөгөө хэсэг нь сайдын өрөөний сандал ширээхэнтэйгээ зууралдаж байгаа
сураг дуулна билээ.
Тэдний нэг бол УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ. Тамгаа гардаж авсан даруйдаа эрхэм сайдтан өрөөний тохижилтоо голж шилэн өөрчлөлт хийх үүрэг яамныхандаа өгсөн талаар яриа дуулдаж байна.
Хуучин сайдын хуучин тавилгыг хэрэглэхгүй л гэсэн бололтой. Төсвийн
үргүй зардлыг танаж, сандал ширээнд мөнгө зарлагадахгүй байх чиглэлийг
Засгийн газар өгсөн. Хямралтай үед нэг сандал авсан бол ажлаа өг гэх
тулган шаардалт ч төрийн байгууллагуудаар явсан. Харин мань сайдад тэр
нь огт хамаагүй бололтой шүү.
Анх "би ардынхаа дунд амьдардаг. Гэр хороололд нүүрс түлдэг" хэмээн ярьж явсан хатагтай тун хурдан зангаа өөрчилжээ.
Сэтгэгдэл