Баривчлагдсан болон эдэлж байсан 4 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээв


 

Прокурор 2023 оны 10 дугаар сард ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор 39 удаагийн шалгалт хийлээ.

Шалгалтаар 93 зөрчил илэрсэн ба түүнийг арилгуулж,  хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудад 9 шаардлага хүргүүлэв. Мөн баривчлагдсан болон ял эдэлж байсан 4 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ хэмжээ авсан байна.

Дээрх хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ял солиулах, ялтны зорчих бүсийг өөрчлүүлэх 210,  хоригдлыг хугацааны өмнө суллах 106 саналыг прокурорт ирүүлсэн. Үүний дагуу ялтны хувийн хэрэг материалыг хянаж, хуульд заасан шаардлага хангаагүй 69 саналыг буцаан, бусад саналд дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүллээ.

Тухайлбал, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулаагүй 21, нийтэд тустай ажлыг зохих журмын дагуу хийгээгүй 27, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс зайлсхийсэн 32 хүний ялыг тус тус хорих ялаар солиулсан байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.