Кремлийн мэдээлж буйгаар, албан ёсны айлчлалын хүрээнд Владимир Путин, Касым-Жомарт Токаев нар хэлэлцээ хийнэ. Мөн Орос Казахстаны стратегийн түншлэл, эвслийн харилцааг цаашид хөгжүүлэх, Евразийн интеграцчлалын хамтын ажиллагааны хэтийн төлөв, бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааны халуун цэгийн асуудлаар ярилцана гэжээ.
Мөн Костанай хотод болох Орос-Казахстаны бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны 19 дэх форумын нэгдсэн хуралдаанд Путин, Токаев нар видео хэлбэрээр оролцох юм байна.
Сэтгэгдэл