» » Удам харсан томилгоо

Удам харсан томилгоо



7

527-1469842311c88f6a8232fda78doriginal617723070201503051036
Өнгөрсөн долдугаар сарын 30-нд буюу наадмын дараахан Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг бүрдүүлж байх үеэр нэгэн томилгоо хийгдсэн нь Үндэсний статистикийн хорооны дарга солигдсон явдал байлаа. Энэ байгууллагын даргаар А.Ариунзаяа хэмээх бүсгүй томилогдсон бөгөөд түүнийг Ерөнхий сайд агсан П.Жасрай гуайн зээ охин гэдгээр нь хүмүүс мэддэг аж.
 
П.Жасрай гуай Москвагийн эдийн засаг, статистик, информатикийн их сургуулийг төгссөн бөгөөд 1967-1970 онд мэргэжлийнхээ дагуу тэр үеийн Статистикийн төв газарт орлогч даргаар ажиллаж байсан түүх бий. Тэгвэл олон жилийн дараа түүний зээ охин А.Ариунзаяа одоогийн Үндэсний статистикийн хороонд даргаар томилогдсон нь тохиолдол биш гэдэг нь тодорхой билээ. Тэрээр 2013 онд МАН-ын Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын даргаар сонгогдон ажиллаж байсан намын идэвхитэй гишүүдийн нэг юм.
 
Ер нь л манай Ардын намынхан боловсон хүчин сайтай гэдэг нэрнээсээ давсан гэдгээ батлаад байх шиг. Боловсон хүчин нь хэтийдээд удам хараад ч зогсохгүй нөлөө бүхий улстөрчдийнхөө хүү, хүүхэн, эхнэрийн үеэл гээд хуйгаар нь ажилтай, албатай болгож байгаа аж.
 
Тэгэхээр энэ томилгоог удам харсан, дамжсан томилгоо гээд нэрлэчихэд буруудах зүйлгүй биз ээ.
 
politik.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
za | 2016/09/14 17:01
ene xarin gaigui bolovsroltoi chadaltai bairiin xuuxen bna lee. aimshgiin tomilgoonuud zunduu xiij bna daa. MAN shoroond bulagdax nuxee uxaad l xuurxii