Хятадын Венчанд хуримын ёслол дээр нэгэн эмэгтэй амиа алдсан хэрэг гарчээ. Хуримлагч хосын гэрчээр оролцсон 28 настай эмэгтэй архи хэтрүүлж уун, хордож нас барсан байна.
Амиа алдсан эмэгтэйн ширээнд цуг суусан эрчүүд түүнийг архиар шахсаны улмаас бүсгүй архинд хордож, бөөлжиж эхэлсэн байна. Улмаар бөөлжсөндөө хахаж цацаж амьсгалж чадахгүйд хүрсэн нь үхлийн шалтгаан болжээ.
Эмэгтэйн ширээнд цуг суусан гэрч эрчүүд Байжу гэх 40-60 градусын архийг уу гэж түүнийг шахаж, хүчилж байсан аж. Нэг дор их хэмжээгээр архи уусны улмаас бөөлжиж эхэлсэн түүнийг эмнэлэгт хүргэхээр авч явах үед эмэгтэй хөл дээрээ ч зогсож чадахгүй байж.
Түүнийг Венчан хотын эмнэлэгт хүргэж ирэхэд ухаангүй, амьсгалж чадахгүй байсан аж. Түүнд үзлэг хийсэн эмч бүсгүйг бөөлжсөндөө хахаж амьсгал боогдож нас барсан байсан гэв.
Хятад улсад хуримын ёслол дээр хуримын гэрч эрэгтэй болон эмэгтэйчүүд Байжу хэмээх архийг ууж, ирсэн зочид болон хуримлагч хосуудад хүндэтгэл үзүүлэх үүрэгтэй байдаг аж.
И.МӨНХЦЭНГЭЛ
Сэтгэгдэл