Парламентын бүлгийн дарга нарын нэрс тодорлоо


Парламентын бүлгийн дарга нарын нэрс тодорлоо

 

Манай УИХ 36 гаруй орны парламентын бүлэгтэй харилцаа хамтын ажиллагаатай байдаг. Тэгвэл УИХ дахь Парламентын бүлгийн дарга нарын нэрс тодорчээ.

 

Тодруулбал Монгол-Австрийн парламентын бүлгийн даргаар З.Нарантуяа, Монгол-Америкийн парламентын бүлгийн даргаар Г.Занданшатар, Монгол-АНЭУ-ын парламентын бүлгийн даргаар Х.Баделхан, Монгол-Балбын парламентын бүлгийн даргаар Г.Мөнхцэцэг, Монгол-Болгарын парламентын бүлгийн даргаар Л.Энхболд нарыг тус тус сонгосон байна. Мөн Монгол-Вьетнамын парламентын бүлгийн даргаар А.Сүхбат, Монгол-Испанийн парламентын бүлгийн даргаар Я.Содбаатар, Монгол-Италийн парламентын бүлгийн даргаар А.Ундраа нар тус тус сонгогдсон аж.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Монгол-Германы парламентын бүлгийн даргаар ажиллаж байсан бол энэ удаад ч даргаар нь улиран томилогдсон байна.

 

 

Г.Эрдэнэзул


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.