Бүх төрлийн автобензин, түлшний үнэ нэмэгдэхгүй


 

Бүх төрлийн автобензин, түлшний үнэ нэмэгдэхгүй

 

Сүүлийн өдрүүдэд шатахуун түгээх газруудад оочер дараалал үүсэж, "шатахуун хомсодсон, үнэ нэмэгдэнэ” гэх албан бус мэдээлэл цахим сүлжээнд түгэж байна. Тэгвэл уг албан бус мэдээллийг Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдынмэргэжлийн холбооноос няцааж байна. Тодруулбал, "ОХУ-ын Роснефть компанитай Аи-92 автобензины үнэ тогтворжуулах гэрээг 2024 оны 12-р сарыг дуустал мөрдүүлэхээр сунгуулсан. Ам долларын ханш бага зэрэг суларч байгаа. Иймээс автобензиныжижиглэнгийн үнийг нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд тогтвортой барьж ажиллах болно” хэмээн тус холбооны Гүйцэтгэх захирал Л.Ганболд мэдэгдэж байна.

Эх сурвалж: Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.