Чяо овогтын хашаа байшин: Түүх, соёлын үнэт өв


Ялин мөнгөн хатгуур Пийпаагийн аясаар чичирхийлж
Ягаан улаан дурдан хормойвч архинд дэвтмүй
Худалдаачин эрс өөрийн ашгийг бодон
Хоёр сард цай авахаар Фүлян газрыг зүглэмүй
Жихүүн шөнө багын үлгэр санаанд орж
Зүүдэндээ уйлсаар ганцаар сэрвэй

Бай Жюй-Игийн "Пийпаагийн дуулал”

Түүх хаана үлддэг вэ? Гэрэл зурагт эсвэл цаасан дээр. Гэрэл зургийг бид харж л чадна. Дөрвөлжин цаасан дээрээс хүмүүс түүнийг уншихаас өөрөөр мэдэрч чаддаггүй. Харин тухайн түүхээр аялж, орчинд нь очсон юм шиг мэдрэмжийг Чяо овогтын хашаа байшинг сонирхож явахдаа мэдэрсэн юм.

Хятадын Шаньси мужийн Жиньжүн хотын Чи Шяньд байрлах Чяо овогтын хашаа байшин нь Чин гүрний үеийн нэрт худалдаачин Qiao Zhiyong-ийн сууц юм. Энэхүү түүхэн цогцолбор нь зөвхөн архитектурын урлагийн ордон төдийгүй баялаг түүхийн соёл, хүмүүнлэг үзэл баримтлалыг тээж яваа түүхийн гэрч болно.

Чяо овогтын хашаа байшин нь 1756 онд баригдсан бөгөөд хоёр зууны түүхийг элээсэн ч анхны төрхөө хадгалсаар байна. Тус цогцолбор нь нийт 4175 м2 талбайтай. Барилгын талбай нь 10400 м2 бол 6 том хашаа, 19 жижиг хашаанаас бүрдэх бөгөөд 313 байшинтай. Хашааны архитектурын хэв маяг нь умард нутгийн орон сууцны өвөрмөц төрхтэй.

Чяо овогтын хашаанд ороход амьд түүхийн хуйлмал бичгээр аялж байгаа мэт санагдана. Барилга, ширхэг тоосго, гудамж бүр нь түүх өгүүлнэ.

Эндээс эртний худалдаачдын уран сэтгэмж, шаргуу чанарыг мэдэрч болно. Мөн Хятадын уламжлалт соёлын сэтгэл татам, алс холын нөлөөлийн тухай та гайхан бишрэх болно. Чяо овогтын хашаа байшин нь уран нарийн хийцээрээ орчин үеийн хүмүүсийг ч шагшруулж, жил бүр энд олон тооны жуулчдыг татна. Үүний зэрэгцээ Чяо овогтын гэр бүлийн хашаа нь мөн амьд музей. Энд тухайн үеийн хүмүүсийн хэрэглэж байсан тавилга, шаазан, уран зураг гэх мэт янз бүрийн соёлын эд зүйл дэлгээстэй байдаг.

 

 

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж: СОЛОНГО

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.