Гамшгаар биш баяраар 48 иргэнээ алджээ


Гамшгаар биш баяраар 48 иргэнээ алджээ

 

Монгол улсад гамшиг тохиолдоогүй амар тайван буй. Гэтэл бид ганц баяр тэмдэглэх гэж 48 иргэнээ алджээ.  Харин  Япон улсын Ишикава мужид болсон газар хөдлөлтийн улмаас нэгдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар амиа алдсан иргэдийн тоо 73-д хүрч, сураггүй болсон иргэдийн тоо одоо өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байна.

Гэтэл манай улсад баярын өдрүүдэд улсын хэмжээнд нийт 6036 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 247, зөрчлийн шинжтэй 3330, зам тээврийн ослын шинжтэй 2459 дуудлага мэдээлэл байжээ. 

Энэ нь өмнөх үеийн мөн үеэс гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 5.6 хувь, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 11.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй. Харин зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 4.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Өмнөх онд хүний амь нас хохирсон гэмт хэрэг 35 бүртгэгдэж байсан бол энэ онд 48 хэрэг бүртгэгдсэн, дээрэмдэх гэмт хэрэг гурав бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс өссөн байна. Харин хулгайлах гэмт хэрэг 47 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс буурчээ. Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг 61, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг ес бүртгэгджээ.

Үүнээс гадна Баярын өдрүүдэд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан 250, цана чарганаас унаж гэмтсэн 126 тохиолдол бүртгэгджээ.

• ХАЛТИРГАА (30-ны өдөр 109, 31-ний өдөр 74, 01-ний өдөр 67)

• ЦАНА ЧАРГА  (30-ны өдөр 6, 31-ний өдөр 9, 01-ний өдөр 111)

• ОСГОЛТ ХӨЛДӨЛТ -ийн 12 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн баярын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор 36 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсан гэж ГССҮТ-өөс мэдээллээ. 

Дээрх тоон үзүүлэлтээс харахад монголчууд биднийг баярлаж сураагүй ард түмэн гэдгийг тод харуулж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.