Европын холбоо Москвад тусалж буй улс орнууд, бизнес эрхлэгчдийн эсрэг хориг тавина


Европын холбоо Москвад тусалж буй улс орнууд, бизнес эрхлэгчдийн эсрэг хориг тавина

 

Европын холбоо Оросын эсрэг 13 дахь хориг арга хэмжээ авахаар тохиролцсон талаар ЕХ-г даргалж буй Бельги улс мэдээлэв.

Одоо хэрэгжиж байгаа хориг арга хэмжээнүүд нь өргөн хүрээний салбарыг хамарч байгаа бөгөөд  13 дахь хориг арга хэмжээ нь Оросын бизнес эрхлэгчид болон төрийн албан тушаалтнууд, худалдаа, аялал жуулчлал салбарыг хамруулахаар байгаа аж.

"ЕХ-ны Элчин сайд нар Украины эсрэг Оросын түрэмгийллийн хүрээнд 13 дахь хориг арга хэмжээний багцыг хэрэгжүүлэхээр зарчмын хувьд тохиролцлоо" гэж Бельгийн Ерөнхийлөгчийн албанаас мэдэгдээд "ЕХ-ноос баталсан хамгийн өргөн хүрээний хориг арга хэмжээний нэг" гэдгийг онцолжээ.

Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен хэлэлцээрийг сайшааж буйгаа мөн илэрхийлсэн байна. Шинэ багцад 200 орчим аж ахуйн нэгж, хувь хүнийг ЕХ-нд зорчихыг хориглох бөгөөд хувь хүмүүс болон компаниудын хөрөнгийг битүүмжлэх зэрэг тусгагдсан байна.

Мөн Германы Гадаад хэргийн сайд Анналена Баербок энэ долоо хоногт Оросын шинэ хориг арга хэмжээ нь нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгслийн нийлүүлэлтэд нөлөөлнө гэж мэдэгдсэн. Түүнчлэн, ЕХ анх удаагаа эх газрын Хятад болон Турк, Энэтхэг, Серби зэрэг бусад орны компаниудад Москвад хориг арга хэмжээг тойрон гарахад нь тусалж, ашиглах боломжтой эд ангиудыг нийлүүлсэн гэх үндэслэлээр хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж. Москва барууны хориг арга хэмжээг буруушааж, эдийн засгийн хувьд Оросоос илүү ЕХ-г хохироож байгааг удаа дараа анхааруулсаар ирсэн. 

https://www.rt.com/business/592837-eu-new-russia-sanctions/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.