Украины зэвсэглэлд нийлүүлэгдсэнээс нь хойш оросууд ангуучилж, украинчууд нууж байсан Abrams танкны эхнийхийг Авдеевка орчимд сөнөөсөн тухай Донецк Ард Улсын тэргүүний зөвлөх Ян Гагин батлан мэдээлжээ.
"Авдеевка чөлөөлөгдөхөөс өмнө Украины зэвсэгт хүчний сурталчилгаанд үзүүлж байсан танк ч байж болох юм. Тухайн үед танкыг галын шугаманд гаргалгүй хадгалж байсан бололтой" гэж Гагин РИА Новости агентлагт ярьжээ. Тэрээр цааш нь гадаадын ямар ч техникийг Оросын зэвсэг устгана, Киевт нийлүүлсэн зэвсэг бүрийг үүний адил сөнөөж төмрийг нь Донбассын хотуудыг сэргээн босголтод ашиглана гэлээ.
Сэтгэгдэл