Нөөцийн махыг гуравдугаар сарын 1-нээс эхлэн худалдаанд гаргах Засгийн газрын шийдвэр гарчээ. Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 8,000 тонн мах бэлтгэж, нөөцөлсөн. Уг ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба хамтран гүйцэтгэдэг.
Түүнчлэн энэ жил Хөдөө Аж Ахуйн Биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулахаар ажил үргэлжлэх юм байна.
Сэтгэгдэл