Иргэд бохирын хоолойруу гутал хувцас, том хүний памперс зэрэг хог хаягдал хийдгээ болих хэрэгтэй


Нийслэлийн удирдлагууд болон УИХ-ын зарим гишүүд Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан. Тэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн байна. УИХ-ын гишүүн А.Сүхбат, Ц.Гарамжав, Б.Батзориг болон Улаанбаатар хотын орлогч П.Баярхүү нар цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцжээ. Шинэ байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл зураг төслийг олон улсад нэр хүндтэй Францын байгууллага хариуцан хийж байгаа аж. Тооцоогооор 360 сая ам.доллар буюу 700 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө шаардлагатай болж байгаа гэнэ. Гэвч санхүүжилт одоогоор алга байна. Тус байгууламж аль хэдийн ашиглаж болохгүй гээд актлагдсан ч одоо болтол ашигласаар байгаа аж. Иргэд бохирын хоолой руу гутал, хувцас, том хүний памперс зэрэг хог хаягдлуудыг ихээр хийж байна. Тиймээс дээрх гишүүд нойлын цаасаа ч жорлонруугаа хийхгүй байхыг уриалсан юм. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.