Франц Улс аюулгүй байдлаа чангатгав


Елисейн ордонд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон орон нутгийн цагаар өчигдөр /2024.03.24/ орой батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын асуудлаар хурал зарлан хуралдуулжээ. Тус хурлаар Москвад болсон террорист халдлага, халдлагын үр дагавар зэрэг асуудлаар ярилцсан байна.

Хурлын дараа Францын Ерөнхий сайд Габриэль Атталь, Франц Улс терроризмээс сэргийлэх аюулгүй байдлын “онцгой байдал”-ын зэрэглэлд шилжихээр шийдвэрлэсэн гэж мэдэгдлээ.

Н.Уртнасан


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.