Дуучин Т.Баясгалангийн зургийг улс төрийн имиж судлаач хэрхэн тайлбарлав?


МУГЖ, дуучин Т.Баясгалан "Шинэ сар эхэлж, миний хувьд ч шинэ ажлын хуудсаа нээлээ" гэх тайлбар бүхий зургаа өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. Түүний энэ зургийг хүмүүс янз бүрээр л харж, тайлбар хийж байгаа харагдана. Гэхдээ улс төрийн имиж судлаач, докторант Л.Цолмонгэрэл үүн дээр нэлээд дэлгэрэнгүй анализ хийжээ. 
Тэрээр "Энэ зургийн агуулга, хэлэх гэсэн санаа нь юу юм бол гэж удтал харлаа.
Зургийг бүтнээр нь харвал өрөөний нэг талд нь төгөлдөр хуур мэдээж урлагийн хүнийг нь илэрхийлэх байх, нөгөө талд ширээний өнцөг дээр хайш яайш тавьсан төрийн сүлд бүхий сувинер байгаа нь нөгөө шашин төрийг хослуулан барина гэдэг шиг агуулга хэлэх гээд байгаа ч юм шиг.
Биеийн хэлэмжийг нь харвал зүүн гартаа барьсан цаас дэвтэрээ эв дүй муутайхан тас атган буй гарын илэрхийлэмж нь нэг л өөртөө итгэлгүй дүр төрхийг илтгэх шиг, баруун гартаа юу ч юм нэг зүйл атгасан нь тодорхойгүй, алсыг харан алхан буй нь ирээдүйг нь илэрхийлж буй мэт боловч яг юуг илэрхийлж хэлэх гэсэн санаа нь бас л тодорхойгүй.
Өнгөний хувьд мэдээж юун түрүүнд улаан өнгө нь анхаарал татах, эмэгтэй хүний хувьд дур булаам байдлыг илэрхийлж болох ч (хувцасны стиль, загвараас шалтгаалж) нөгөө талдаа өнгөний сэтгэл зүй талаасаа хүний сэтгэл зүйд нөлөөлөх нь эерэг болоод сөрөг хоёр талтай байдаг. Нэг талдаа ялалт, баяр баясгалан, эрч хүчийг илэрхийлж болох ч нөгөө талдаа бардамнал, дарангуйлал, хийрхэл, атаа жөтөө болон өлсгөлөн байдлыг илэрхийлдэг. Тийм ч учраас дэлхийн алдартай хүнсний томоохон брэндүүд улаан өнгийг логондоо ашигласан байдаг.
Нөгөө талдаа өнгөний бэлэгдэл нь улс орон бүрд харилцан адилгүй байдаг. Ялангуяа Монголчуудын хувьд хар улаан өнгөний хослол нь гашуудлыг илэрхийлдэг.
Хамгийн сүүлд хувцасны стиль хэлбэр дүрсийн хувьд биеийн алтан хэмжээг зөв гаргаагүй нэг л унжгар сулбагар, энэ нь пиджак болоод даашинз нь биеийг хоёр хуваасан, бага зэрэг хэлхийсэн, дээрээс нь гутал нь хөлнөөс нь өөр өнгөтэй байгаа нь хөлний уртаас болон нийт өндрөөс хасаж харагдуулж байна. Пиджакны хувьд хагас талитай, биед нь яв цав таарсан, уртын хувьд таазны тойргоор татсан урттай 1 товчтой байсан бол энэ даашинзтай илүү зохицолтой байхаас гадна илүү жавхаалаг харагдах боломжтой байлаа. Мөн гуталны хувьд ийм урттай даашинз дээр нэг бол даашинзтайгаа ижил хар өнгө нь эсвэл биеийн өнгөтэй ижил байсан бол дажгүй харагдах байлаа. Хамгийн сүүлд энэ дэрэвгэр хормойтой даашинз пиджак хоёр стилийн хувьд хэлэх гэсэн агуулгатай нь (буруу дуулаагүй, бодоогүй бол сонгуульд бэлдэж буйтай нь) тохирох эсэх.
За тэгээд нэр дэвших гэж байгаа бол энэ мэт жижиг сажиг зүйлээ ядаж төгс хиймээр байнаа. Энийгээ ч хийж чадахгүй байж юун улс төрийн имиж бүрдүүлэх вэ. Улс төрийн имиж бүрдүүлэлт чинь иймхэн өчүүхэн зүйл биш шүү л гээд байгаа шүү" гэжээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.