Сэрэмжлүүлэг “Код очно, хэлээд өгөөч” гэх нэрийдлээр 51 сая төгрөгийг залилжээ


Сэрэмжлүүлэг “Код очно, хэлээд өгөөч” гэх нэрийдлээр 51 сая төгрөгийг залилжээ

 

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.06.03-аас 06 дугаар сарын 09-ний өдрүүдэд) 37.051 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 427 хэргийг хүргүүлсэн байна.

Өнгөрсөн оны есдүгээр сарын 06-08-ны өдрийн хооронд иргэн Б, М нараас  “код очно, хэлээд өгөөч” гэх нэрийдлээр хуурч мэхлэн, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бүрдүүлэн тэдгээрийн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрчээ.

Бусдаас арилжааны банкны данс руу удаа дараа мөнгө шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж Ш гэгч нь иргэдийн фэйсбүүкт хууль бусаар нэвтэрч 138 удаагийн үйлдлээр бусдад 51 сая орчим төгрөгийг хохирол учруулсан болохыг тогтоосон байна.

Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Баянзүрх дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн гэж Цагдаагийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.