Онгон биеэ 170 мянган доллараар үнэлэв



Ариана гэдэг нэртэй 20 настай орос бүсгүй өөрийн онгон биеийг 130,5 мянган фунт стерлинг буюу 170 мянган доллараар үнэлжээ. Энэ залуу орос бүсгүй эцэг, эхээсээ нуун байж Их Британийн нэгэн сайт дээр дээрх зарлалыг байршуулсан байна. Бүсгүй түүнтэй нэг шөнийг өнгөрүүлэхийн тулд ийм хэмжээний мөнгө гаргачих хүн олдоно гэдэгт итгэлтэй байгаа аж. 

Ийм аргаар олсон мөнгөө тэрбээр боловсролдоо зориулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Ариана мөнгө олох өөр арга чарга хайсан ч охин биеэ худалдаалах нь хамгийн амар хялбар арга гэж түүнд бодогджээ

Түүний эцэг, эх энэ талаар мэдээгүй байгаа аж. Гэхдээ бүсгүй ямар нэгэн асуудал гарахгүй, аав ээж нь хориглохгүй болов уу гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Ариана өөрийгөө бие даасан эмэгтэй гэж үздэг агаад охин биеэ худалдаалах нь түүний өөрийн сонголт гэдгийг онцолжээ. Түүний найз бүсгүй болох Лолита гэдэг охин мөн л адил үнээр өөрийн охин биеийг худалдаалах зарыг тавьсан байна. 

 
Эх сурвалж www.wikimon.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.