ТОДРУУЛГА: Дорнод аймагт хоёр иргэн рүү морь дайрч, хазсан ба нэг хүний биеийн байдал хүнд байна


ТОДРУУЛГА: Дорнод аймагт хоёр иргэн рүү морь дайрч, хазсан ба нэг хүний биеийн байдал хүнд байна

 

Дорнод аймгийн Халхгол сумд өчигдөр /2024.08.29/ хоёр иргэн рүү морь дайрч, хазаж 47 настай эрэгтэйг хүнд гэмтээжээ. Нэг иргэний биеийн байдал хүнд Дорнод аймгийн төв эмнэлэг рүү шилжүүлсэн бол нөгөө иргэний биеийн байдал гэмтлийн зэрэг хөнгөн байгаа аж.

Энэ талаар бид тус сумын эрүүл мэндийн төвөөс тодруулахад, “47 настай эрэгтэйд бид анхны тусламж үзүүлээд аймгийн эмнэлэг рүү шилжүүлсэн. Биеийн байдал хүнд байгаа. Дөрвөн мөчийг хазаж хүнд гэмтээсэн. Манайд нэг эрэгтэй эмчлүүлсэн. Морийг эзэн аваад уясан гэсэн. Өөр мэдээлэл алга байна” гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.