Дорнод аймгийн Хэрлэн суманд долдугаар сарын 21-ний 03:00 цагийн үед 18 настай эрэгтэй Б.Д "Harrier” маркийн автомашинаар 18 настай эрэгтэй Э.С-ыг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулж, хэргийн газраас зугтсан. Тус хэргийг үйлдэж, хэргийн газраас зугтсан 18 настай Б.Д гэгч нь Дорнод аймгийн ИТХ-ын МАН-ын төлөөлөгч М.Бас-Эрдэнийн хүү Дөлгөөн гэх.
Б.Дөлгөөнийг холбогдох хэргийн анхан шатны шүүх энэ сарын 8-нд болсон. Тухайн үед эх сурвалжийн мэдээлж буйгаар "Автомашинаар нэгнээ дайрч, хэргийн газраас зугтсан Б.Д-ийг Эрүүгийн хуулийн 10.1.1 дүгээр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн ялагдагчаар татаж, цагдан хорих арга хэмжээ авсан. Харин зодоонд оролцсон бусад залууг олон нийтийн газар танхайрсан гэх 20.16 дугаар зүйлээр хэрэг бүртгэл нээж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна” гэсэн юм. Харин хохирогч Э.С ГССҮТ-д хүзүү, сээрний хагалгаанд хоёр удаа орж, эмнэлгээс гарсан талаар өмнө мэдээлсэн. Харин одоо хохирогчийн биеийн байдал ямар байгаа, хаана эмчлүүлж байгаа талаар түүний ааваас тодруулсан юм. Тэрбээр "Хүү минь Дорнод аймагт гэртээ байгаа. Хөл, гар нь мэдээ ороогүй. Эмч нар очиж үзэж байгаа” гэсэн юм.
https://ergelt.mn/news/72/single/12862
Сэтгэгдэл