Автомашинаараа хүн мөргөөд зугтсан этгээдийг саатуулан шалгаж байна


Ухаангүй байсан зургаан настай охинд ТЦА-ны цагдаа нар тусалж, амийг нь аварчээ 

Автомашинаар нэгнээ мөргөж, хүнд гэмтээсэн осол Дорнод аймагт гарав.

Тодруулбал тус аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 52А байрны урд талд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 03 цагийн орчимд 19 настай эрэгтэй /дээд сургуулийн 2-р курсийн оюутан/ Д нь Harrier маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ иргэн 18 настай эрэгтэй С-г мөргөж  биед нь гэмтэл учруулжээ.

Улмаар хэргийн газраас зугтсан байсныг цагдаагийн алба хаагчид олж илрүүлэн Дорнод аймаг дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Хохирогч С, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа гэж Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.