" Гадаад сурталчилгааны сэтгүүлчдийн хилийн аялал- Хармөрөн мужтай танилцахуй"хэвлэл мэдээллийн нэгдсэн сурвалжлах баг 08-р сарын 20-ны өдөр Харбин хотын Шэньжэнь /Харбин/ парктай танилцав. Шэньжэнь, Харбин хоёрын хамтын ажиллагаа, үндэсний бүс нутгийн зохицуулалттай хөгжлийн стратегийн тод практикийг нүдээр үзлээ.
Энэ нутгийн барилга байшингууд сүндэрлэн, компаниуд ар араасаа нэмэгдэн, үржил шимтэй хөрсөнд нь ирэх маргаашийн мөрөөдөл цэцэглэн, умаардад нээлттэй байдал улам бүр эрч хүчтэй болж байна.
Шэньжэнь /Харбин/ аж үйлдвэрийн паркын иж бүрэн үзэсгэлэнгийн төвд хүрэлцэн ирсэн сэтгүүлчид тайлбарлагчийн танилцуулгаар "Шэньжэнь-Харбины хоёр хот", "Шэньжэнь-Харбины хамтын ажиллагаа-Маргаашийн хотыг ухаалгаар бүтээх нь" сэдэвт баримтат киног үзэв. Шэньжэнь-Харбины аж үйлдвэрийн паркын функциональ байршил, урт хугацааны төлөвлөлт, үйлдвэрлэлийн байршил, Шэньжэнь-Харбины аж үйлдвэрийн төслийн хамтын ажиллагаа болон бусад ерөнхий нөхцөл байдлын талаар гүнзгий ойлголттой болсон.
Хэвлэлийнхэн дараа нь Шэньжэнь-Харбины аж үйлдвэрийн паркт байрлах Хармөрөний Күньпэн экологийн инновацийн төвд очиж, чипсийн өнгөрсөн ба одоо, хиймэл оюун ухааны /AI/ хөгжлийн түүх, шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт технологитой танилцжээ. Ухаалаг үйлдвэрлэл, ухаалаг хөдөө аж ахуй, бусад салбар дахь практик хэрэглээ, технологи амьдралыг хэрхэн өөрчилдөг талаар мэдэж авсан байна.
Зохиогч: | З.ГЭГЭЭНТУЯА, С.САРАНЧИМЭГ |
Найруулагч: | С.САРАНЧИМЭГ |
Эх сурвалж: | Солонго Мэдээллийн Төв |
Сэтгэгдэл