Хан-Уул дүүргийн Арцатын аманд байрлалтай ерөнхий боловсролын Смарт сургууийн хичээлийн байрны маргааны улмаас сургалтын үйл ажиллагаа цаашлаад сурагчдын эрх зөрчигдөж буй асуудал үүсээд байна.
Мэдээллийг тодруулбал, Смарт сургууль нь дуучин Т.Баяслангийн нэр дээр бүртгэлтэй хэдий ч хоёр тал 2023 оны зургаадугаар сард худалдах, худалдан авах гэрээ хийж худалдсан байна. Гэвч уг байрыг өмчлөгч дуучин Т.Баясгалан сургуулийн зориулалттай энэ байраа хууль зөрчиж давхар худалдаж Бэлэглэлийн гэрээгээр иргэн Лхамсүрэнд шилжүүлжээ.
Эдгээр маргаанаас үүдэж тус сургууль руу 20-30 залуус удаа дараа халдаж байгаа бөгөөд энд хүүхдүүдийн аюулгүй орчинд сурч боловсрох эрхэнд ноцтойгоор халдаж байгаа юм. Энэ талаар Смарт сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ш.Хэрлэн хэлэхдээ, “Есдүгээр сарын 9-ний даваа гарагийн өглөө багш, сурагч, сургуулийн ажилтнууд сургуульдаа ирэхэд том биетэй 20-30 залуусыг авчирч, багш сурагчдыг дотогш нэвтрүүлэхгүй гэж үймээн боллоо. Хоёр тал маргалдсаны эцэст бид сургуульдаа орж, хичээл эхэлсэн боловч үүнээс болж олон зуун сурагч буцаж сургалтын үйл ажиллагаа тасалдлаа.
Өмчийн маргаантй холбоотой сургалтын үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэл удаа дараа гарч байсан” гэлээ.
https://asu.mn/content/24044
Сэтгэгдэл