Аляскад онгоц осолдож, 10 хүн нас баржээ


Аляскад онгоц осолдож, 10 хүн нас баржээ

 

Аляскад онгоцны ослоор амиа алдсан 10 хүний цогцсыг гаргахаар аврах баг ажиллаж байна. Тодруулбал, Беринг Эйр компанийн онгоц "Cessna Grand Caravan" Пүрэв гаригт осолджээ. Тус онгоц Уналаклетаас Номын чиглэлд явж байсан бөгөөд зүүн өмнө зүгт 55 км зайд радарын холбоо тасарсан байна. Нийт есөн зорчигч, нэг нисгэгч байсан бөгөөд тэдний дунд Аляскийн уугуул омгийн эрүүл мэндийн консорциумын хоёр ажилтан болох Рон БаумгартнерКамерон Хартвигсон нар Уналаклет хотод ажлаар ирсэн байв.

Мөрдөн байцаалтын ажиллагаа эхний шатандаа явж байгаа тул ослын шалтгаан тодорхойгүй байна.

Хэргийн газарт есөн мөрдөн байцаагч, аврагч ажиллаж байгаа боловч хүчтэй салхины улмаас цасанд хучигдах цогцсыг гаргах ажиллагаа хүндрэлтэй байгаа аж. Нислэгийн удирдлагын төвийн мэдээлснээр, нисгэгч нь нислэг буух дөхөх үед буух зөвшөөрөл хүлээх болно гэж мэдэгдсэн боловч онгоц гэнэт өндөр болон хурдаа алдаж, холбоо тасарсан байна.

Аляскийн амбан захирагч Майк Данливи, сенатч Лиза Мурковски нар эмгэнэл илэрхийлж, хохирогчдын гэр бүлтэй уулзана гэв.

ЭХ СУРВАЛЖ: BBC


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.