Хятадад 133 зорчигч тээвэрлэж явсан “Боинг 737” онгоц осолджээ


Хятадад 133 зорчигч тээвэрлэж явсан “Боинг 737” онгоц осолджээ

 

Хятадын өмнөд хэсгийн Гуанси мужийн ууланд 133 хүн тээвэрлэж явсан "Боинг-737" онгоц Даваа гаригийн үдээс хойш осолдож, шатаж буй талаар Хятадын төрийн "CCTV” телевиз мэдээлэв.

 

Тус телевизээс мэдээлснээр, аврах багийнхан ослын газарт очсон бөгөөд одоогийн байдлаар хохирогчдын тоо тодорхойгүй байгаа аж.


Мөн Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өчигдөр өглөө Хятадын "Зүүн эйрлайнс" компанийн Куньмин-Гуанжоу чиглэлийн "MU5735” дугаартай онгоц сураггүй алга болсон талаар мэдээлжээ.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.