Өнгөрсөн оны аравдугаар сард газрын тосны үнэ баррель нь 75 ам.долларт хүрээд байсан бөгөөд оны төгсгөлд 69 ам.доллар болж буурсан юм.
Харин 2025 оныг газрын тосны үнэ 70 ам.долларт хүрч угтсан бол энэ сарын дундуур 78 ам.доллар буюу өнгөрсөн оны мөн үед дөхөж очсон билээ. Өнөөдрийн байдлаар газрын тосны үнэ баррель нь 73.78 ам.долларт хүрч харьцангуй тогтворжоод байна. Цаашид газрын тосны үнийг бууруулах бодлогыг Дональд Трамп OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн гишүүн орнуудтай хэлэлцэх хүлээлт бий тул хэлэлцээ хүртэл газрын тосны үнэ харьцангуй хөдөлгөөнтэй байх төлөв бий.
Сэтгэгдэл