Ковид19-ийн шинэ хувилбар


Ковид19-ийн шинэ хувилбар

 

Ковид19 халдварын шинэ хувилбар XEC дэлхий даяар тарж эхэлжээ. BBC агентлагийн мэдээлснээр, энэ төрлийн коронавирусыг энэ оны зургаадугаар сард Германд анх илрүүлсэн бөгөөд дараа нь Их Британи, Дани зэрэг орнуудад бүртгэгджээ. 

Шинэ хувилбар энэ өвөл коронавирусын үндсэн хувилбар болж бусдаасаа давна гэж сануулж байна.

XEC хувилбарын илрэх шинж тэмдэг нь омикронтой төстэй. Өөрөөр хэлбэл халуурах, биеийн булчингууд өвдөж хөндүүрлэх. ханиалгах, хоолой эрвэгнэх, үнэрлэх мэдрэхүй алдагдах, ядарч, толгой өвдөх зэргээр илэрнэ.

ДЭМБ-ын мэдээллээр цар тахал зарлагдснаас хойш 2024 оны зургаадугаар сар хүртэл дэлхий даяар Ковид19 халдварын 775 сая тохиолдол бүртгэгдэж долоон сая хүн халдвараар амиа алджээ.

 

https://eagle.mn/r/130927


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.