Энэ явдлын тухай Оросын Томск хотын прокурорын газраас олон нийтэд мэдээлжээ. Уг мэдээлэлд дурдсанаар "Россельхозбанк”-ны орон нутгийн салбарын төлөөлөгч өнгөрсөн сарын 26-нд Томск хязгаарын Чайны районы Варгатёр суурины бугын аж ахуйн эзнээс өрөө нэхэхээр албан ажлаар очсон байна. Бугын аж ахуйн эзэн нь хөдөө аж ахуйн зарим техникийг уг банкнаас зээлээр авсан агаад төлбөрөө хугацаанд нь төлөхгүй саатуулж байжээ. Зээл авахдаа бугын аж ахуйгаа бүрэн барьцаалсан гэнэ. Төлбөр бүрэн төлөгдөөгүй тул бугын сүрэг болон зээлээр авсан техник нь "Россельхозбанк”-ны өмчид тооцогдох тул банкны төлөөлөгч бугын сүргийг тоолж данслах, зээлээр авсан техникийн зургийг авахаар хашаа руу оруулахыг шаарджээ. Бугын эзэн болгоомжтой байхыг сануулсан ч банкны ажилтан барьцааны хөрөнгө болох бугын сүрэгт хэт ойртох үед сүргийн толгойлогч хөгшин буга дайрч мөргөсөн гэнэ. Олон тооны гэмтэл авч хүнд бэртсэн түүнийг эмнэлэгт яаран хүргэсэн ч шархаа даалгүй бурхан болжээ. Прокурорын газраас уг хэргийг азгүй учрал гэж үзсэн агаад банк бугын аж ахуй руу ахин төлөөлөгч явуулаагүй гэнэ.
НУУЦ.мн
Сэтгэгдэл