2024 оны арваннэгдүгээр сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд нийтдээ эрт илрүүлэгт 1.5 сая иргэн хамрагдсан. Нийт хүн амын 45.8 хувь нь хамрагдсан бөгөөд энэ тоо одоо ч нэмэгдээд явж байгаа. Үүнээс эрэгтэйчүүд 43.6 хувь, эмэгтэйчүүд 56.4 хувьтай хамрагдсан байна. Энэ тоо мөн одоо ч нэмэгдэж байгаа. Нийт хүн амын 47.6 хувь нь хүүхэд, 52.4 хувь нь насанд хүрэгчид байна. Насны бүлгээр авч үзвэл, 31-60 насны иргэд идэвхтэй хамрагдсан. Эрт илрүүлгийг 2022 оны тавдугаа сарын 1-нээс эхлээгүй өмнө нь 2018 оноос эхлүүлсэн ч хамрагдалт харьцангуй бага байсан.
Сэтгэгдэл